2012-12-22
[ROM] Cyanogen Mod 10 - Galaxy Mini, Gio, Fit, Ace

Үзүүлэлт муутай утаснууд болох Mini, Gio, Fit, Ace нарийн Jelly Bean-тай Custom ROM болох Cyanogenmod 10-ын бага сага алдаатай хувилбарыг танилцуулж байна. Учир нь эдгээр утаснуудад Android 4.x.x тохиромжгүй. Өөр дээрээ багтаамжгүй утсанд Android 4 тохиромжгүй.

За юу юу нь ажиллаж байгаа вэ?

9 дүгээр сарын 7нд гарсан хувилбар:

- Дээрх утаснуудын Camera нь зөвхөн зураг авч болж байсан бол одоо Бичлэг бичиж болж байгаа (гацаж байгаа)

- Ямар нэгэн бичлэг Youtube-рүү оруулж болохгүй байсан нь засагдсан

- EXT3, EXT4 төрлийн Script оруулж өгсөн

- ROM-ны хэмжээг багасгасан ойролцоогоор анх гарч байснаасаа 15 мб-аар багассан

- Ажиллахгүй зүйл гэвэл ер нь байхгүй

- SD Data-тай Gameloft-ын хийсэн тоглоомыг тоглож болохгүй. Учир нь Android 4 нь ихэнх тоглоомны Data-г утсанд хадгалах Script-тэй тул ажилладаггүй

SCREENSHOT:

Дээрх зураг бол Mini-гийнх

Шаардагдах зүйлс:

- Galaxy Mini, Gio, Fit, Ace

- ROOT хийгдсэн, Clockwork Recovery-тэй байх

- 1Gb+ SD Card-тай байх

ТАТАХ:

GIO-д татах

FIT-д татах

MINI-д татах

ACE-д татах

 

Заавар:

- Татаж авчаад өөрийн утасны SD Card-нд хуулна

- Утсаа унтраагаад Recovery-рүүгээ ор (Голын товч + Асаах товч)

- Wipe Data, Cache-г хий

- "Install Zip From SD Card" руу ороод "Choose Zip From SD" гэж ороод уг татаж авсан ROM-оо сонгоод Инсталлд

- Одоо Reboot хий. Эхний удаад их удаан асна. Дараа дараачийн удаад хурдан асна




Бичсэн: FaZeR | цаг: 10:20 | Galaxy
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax